Монгол үндэсний болон олон улсын хоолны соёлыг нийтэд түгээх, танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой “Lemon Spice” хамгийн том хоолны фестиваль яг одоо Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнуудын хоолыг нэг дороос амтлах боломжийг олгож буй “Lemon Spice” фестивальд Голомт банк ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй юм.
Тус фестивальд Улаанбаатар хотод тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нийт 64 үйлчилгээний газрууд оролцох ба үндсэн 4 хэсэгт хуваагдан зочдод үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгдсөн байна. Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр шилдэг тогооч нарын хоолыг амталж, амьд хөгжмийн тоглолт үзэж, сонирхолтой тэмцээн, хөтөлбөрт оролцож, гэр бүл, найз нөхдөөрөө цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Энэ үеэр Голомт банкны ПОС төхөөрөмжтэй асрууд дээр 50,000₮-өөс дээш дүнтэй төлбөр, тооцоог Si картаар хийсэн харилцагчид 5%-ийн буцаан олголт авах эрхтэй боллоо. Буцаан олголт худалдан авалт хийснээс 1 өдрийн дараа таны дансанд орох юм.
Мөн та Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах Голомт банкны асраар зочлон Si картын танилцуулга, мэдээлэл авангаа VR тоглож хөгжилдөөрэй. Үүнээс гадна манай банкны ATM арга хэмжээний талбайд байрших тул та шаардлагатай банкны үйлчилгээг газар дээрээс нь түргэн шуурхай авах боломжтой.
“Lemon Spice” фестиваль нь 26-ны өдөр 12:00-22:00, 27-ны өдөр 10:00-23:00 цагийн хооронд үргэлжлэх хуваарьтай бөгөөд бүх насныхныг хамарсан, сонирхолтой хөтөлбөр таныг хүлээж байна.
Нээрээ, цаг агаар Баасан гарагт +16 градус, Бямба гарагт +20 градус дулаантай, бороо орохгүй ч үүлэрхэг байх төлөвтэй тул хүүхэд, багачуудаа дулаан хувцаслаж ирэхийг эцэг, эхчүүддээ зөвлөе.
Та фестивалийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Lemon Spice”-ийн 89562222 дугаараас лавлах боломжтой. Харин Голомт банкны үйлчилгээ болон хөнгөлөлт, урамшууллын талаарх асууж, тодруулах зүйлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдож авна уу.