Хээрийн түймэрт 1га орчим талбай шатжээ

2022-08-24 14:00
tui

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан  байна. Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 8 сарын 24-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай шатсан ажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй