Айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг есдүгээр сарын 15-нд өгч эхэлнэ

2022-08-24 12:441min0
dulaan

Айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг есдүгээр сарын 15-нд өгч эхэлнэ хэмээн Улаанбаатар Дулааны Сүлжээ компаниас мэдээллээ.

Харин албан байгууллага, ААН-ийн хувьд дулаанаа авах хүсэлт гаргасан тохиолдолд холболт хийнэ гэв. Ингэснээр заавал аравдугаар сарын 1-нээс дулаан өгнө гэхгүй тухайн хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлэх юм байна.

2022-2023 оны дулааны гэрээг иргэн болон хуулийн этгээдүүдтэй байгуулахад цахимаар үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг төрийн мэдээллийн нэгдсэн системд холбох гэж байгаа аж. Иймд шаардлагатай материалуудыг https://my.dulaan.mn сайтаар хүлээн авч эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй