Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” кинонд тоглосон юм. Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино юм.
“Трио” кино “Palm Springs International Down Syndrome Film Festival”-д оролцохоор болжээ. Тодруулбал, “Spotlight Film Selection” хэсэгт шалгарч, тус наадмын үеэр дэлгэцнээ гарахаар сонгогдсон байна. Энэхүү кино наадам Америкийн нэгдсэн улсын California мужийн Cathedral хотын The Mary Pickford театрт энэ оны аравдугаар сарын 07-оос 09-ний өдрүүдэд болох аж.
Ташрамд сонирхуулахад, найруулагч Д.Баттөмөрийн энэхүү бүтээл нь Бүгд найрамдах Польш улсын нийслэл Варшав хотноо жил бүр зохион байгуулагддаг “Варшавын Олон Улсын кино наадам”-ын 38 дахь удаагийн арга хэмжээнд оролцох албан ёсны урилгыг хүлээн аваад байгаа билээ.