Үлэг гүрвэлийн музей байгуулах талаар санал солилцов

2022-08-12 10:301min0
shine

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал, манай улсын ШУА Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар, Япон Улсын судлаач, эрдэмтдийн төлөөлөл Исао Такахашиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад үлэг гүрвэлийн музей байгуулах талаар санал солилцож, олон жил яригдаж, энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээнд тулгуурлан энэ ажлаа эхлүүлэх нь зүйтэй гэж талууд үзжээ. Ингээд БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар ярилцсаныг тус яам мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй