Өмнөговь аймагт төмөр замчин бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ

2022-08-09 15:111min0
train1

Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар төмөр замын политехник коллежид 50 хүнийг төмөр замын ЗАМЧИН мэргэжлээр 2022-2023 оны хичээлийн жилд тэтгэлгээр сургахаар хамтран ажиллаж байна. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Улаанбаатар төмөр замын политехник коллежид орон нутгийн тэтгэлгээр суралцахаас гадна сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг авах боломжтой.  Сургалтын бүртгэл 2022 оны 8 сарын 17-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Политехник коллежийн байранд болон цахимаар явагдаж байна.

Лавлах утас: 70532497, 88031139

Цахим бүртгэлийн холбоос: forms.gle/zzCbeyqv6UqKF9bYA

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй