АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосийн айлчлалтай холбогдуулан БНХАУ Тайваньтай хийх худалдаагаа хязгаарлалаа. Лхагва гарагт Хятадын гаалийн байгууллага Тайвань руу гаргадаг гол түүхий эд болох элсний экспортыг зогсоож, Тайваниас авдаг цитрус төрлийн жимс, хөлдөөсөн загас, шар айргийн импортыг хязгаарлахаа мэдэгдлээ.
Хятадын Гаалийн байгууллага зарим тээвэрлэлтэд пестицид, коронавирус илэрсэн тул хүнсний импортыг зогсоосон гэж мэдэгдсэн бол Худалдааны яам хуулийн заалтын дагуу элсний экспортыг зогсоосон гэжээ.Гэхдээ хууль заалтын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Түүнчлэн эх газрын Хятадын аж ахуйн нэгж, хувь хүмүүст Тайванийн ардчиллын сан болон Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн сантай санхүүгийн харилцаа тогтоохыг хоригложээ.
Өчигдөр Хятадын гаалийн алба Тайванийн 100 гаруй компанийн экспортын бүртгэлийг сунгалгүй хар жагсаалтад оруулсан юм.
Эх сурвалж: Eagle.mn