Улаанбаатарт АИ-92 шатахууны 27, дизель түлшний 30 хоногийн нөөц байна

2022-08-03 15:221min0
shat

Улсын хэмжээнд наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 138,946 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв.

Тодруулбал,

  • А-80 автобензин 7,014 тонн буюу 42 хоногийн,
  • АИ-92 автобензин 44,527 тонн буюу 33 хоногийн,
  • АИ-95 автобензин 4,387 тонн буюу 33 хоногийн,
  • Дизель түлш 81,191 тонн буюу 30 хоногийн, онгоцны түлшний 24 хоногийн нөөцтэй байна.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 64,509 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас

  • А-80 автобензин 1,131 тонн,
  • АИ-92 автобензин 25,480 тонн буюу 27 хоногийн,
  • АИ-95 автобензин 2,792 тонн буюу 38 хоногийн,
  • Дизель түлш 33,507 тонн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй