Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулагдах барилдааны хуваарийг зарласныг эрхэм уншигч танд хүргэж байна.
“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно. Тус шашин, соёлын наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 6-ны 12:00 цагт эхэлнэ.
Үндэсний спортын VII наадмын Үндэсний бөхийн барилдаан 8 дугаар сарын 11-13-нд Хүйн долоон худагт болно. Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлж 30 багийн бөхчүүд оролцоно. Нэг баг 3 бөх (улс, аймаг, сумын цолтон)-ийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багууд сугалаагаар хасагдах журмаар барилдана. Аймаг, дүүргүүдийн 1-6 дугаар байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал алт, мөнгө, хүрэл медаль шилжин явах цом гардуулна.
Наймдугаар сарын 14-нд “Нүүдэлчин Монгол соёлын наадам”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан Тэрэлжийн “Сайханы саравч” гэдэг газар болно. Тус барилдааны түрүү бөх гурван сая төгрөгийн бай шагнал гардах юм байна.