Долдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж болон хүүхдийн мөнгө олгох хуваарь
2022-07-10 08:41

Долдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргажээ.
Тус хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг энэ сарын 20-ноос олгох бол ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламжийг долдугаар сарын сарын 7, 28-наас олгохоор байна.
Ташрамд дурдахад, Засгийн газраас энэ оны эхэнд хүүхдийн 100,000 төгрөгийг 2022 оны долдугаар сар хүртэл бүтнээр олгож, цаашид хуримтлал үүсгэн арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал 50,000 төгрөгийг л бэлнээр өгөх шийдвэр гаргаад байснаа үнийн өсөлтийг бууруулах, төсвийг хэмнэх бодлогын хүрээнд түр хойшлуулж, 2022 он дуустал бүтнээр олгохоор болсон юм.
1 сэтгэгдэлтэй
Батцэцэг
2022-07-11 22:13 at 22:13
Нийгэмийн даатгал ийн буцаан олголт хэдийд өгөх вэ