Уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай

2022-07-10 08:001min0
унаач хүүхэд

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан “Хязаалан” насны ангиллаар маргааш эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уяачдад зориулсан зөвлөмж гаргасан байна.

Тодруулбал,

  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу наймаас дээш настай хүүхдээр хурдан морь унуулна.
  • Уяач өөрийн биеэр уралдаанч хүүхдийн хамт ирэх бөгөөд хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрлийн бичгийг авч ирнэ.
  • Уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байна.
  • Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс MNS 6264:2018 стандартын дагуу тусгай зориулалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг өмсүүлж, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан нүдний шил, юүдэн, бээлийг өмсүүлэх шаардлагатайг сануулжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй