Нийслэлийн хэмжээнд баяр наадмын өдрүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх цэгүүдийг ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа танилцууллаа. Тэрбээр “Хүй долоон худагт долдугаар сарын 10-15-нд 24 цагаар яаралтай тусламжийн найман цэг ажиллана. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, сур харвааны талбай, Д.Сүхбаатарын талбай, Монгол шилтгээнд яаралтай тусламж үзүүлнэ.
Түүнээс гадна соёл урлагийн арга хэмжээ болох газруудад долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн төвүүд байрлаж ажиллахаас гадна дуудлагаар түргэн тусламж үзүүлэн ажиллах юм.
Иргэд наадмын өдрүүдэд наршилт, хоолны хордлого, болзошгүй байгалийн гамшгаас сэрэмжилж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэн наадахыг зөвлөж байна” гэдгийг нэмж хэллээ.