Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх төв буюу өрх, сумын эрүүл мэндийн төвүүд долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.
Өрхийн эрүүл мэндийн төв тус бүр дээр жижүүр их эмч, сувилагч нар ажиллах бөгөөд товлосон төлөвлөгөөт эмийн эмчилгээ хийгдэхгүй. Тухайн өвчтөнд ямар нэг зовуурь илэрсэн, эмчид хандах шаардлага гарсан тохиолдолд жижүүр эмч нар үүргээ гүйцэтгэнэ.