Олон улсын 61 оронд салбартай “Teach for All” хөтөлбөр нь энэ жилээс Монгол Улсад албан ёсоор хэрэгжиж эхэллээ. “Teach for Mongolia” хөтөлбөр нь эх орныхоо хөгжилд гар бие оролцож, сайн сайхан ирээдүйг бүтээх тэмүүлэлтэй шинэ үеийн манлайлагч залуусыг сонгон шалгаруулж, орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд хоёр жил багшаар ажиллах боломжоор хангах замаар боловсролын тэгш бус байдлыг бууруулж, хүүхэд бүр өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэх зорилготой.

Энэ жил нийт 26 манлайлагч залуус шалгарсан бөгөөд эдгээр залуус нь энэ хичээлийн жилээс эхлэн 2 жилийн хугацаатайгаар хөдөө орон нутагт томилогдож ажиллах бөгөөд уг залуусыг өөрийн орон нутагтаа үндсэн багшаар авч ажиллуулах орон нутгийн сургуулиудаас хамтран ажиллах саналыг нээлттэйгээр хүлээн авч байна.

  • Орон нутагтаа өөрчлөлт шинэчлэлт хийх сонирхолтой сургууль, хамт олон байх
  • Хөтөлбөрийн залуусыг байр, орон сууцаар хангах боломжтой байх
  • Англи хэл, Монгол хэл, Математик, Газар зүй, Биологи, Нийгмийн ухаан, Биеийн тамир, Мэдээлэл зүйн багшийн дутагдалтай аймаг, сумын сургууль байх
  • Харилцан суралцах, өөрчлөлтөд нээлттэй найрсаг хамт олон байх

Та бүхэн өөрийн орон нутаг болон сургуулийн танилцуулга, хамтран ажиллах саналыг дараах хаягаар бидэнд илгээнэ үү.

contact@teachformongolia.mn

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосуудаас авах боломжтой.

Facebook: @Teach for Mongolia /Меншион хийх/
Instagram: @teachformongolia.tfm
Вэбсайт: https://www.teachformongolia.mn

Хөтөлбөрт оролцогчдын томилолтоор явах хүсэлтэй аймаг, сум

1. Нийгмийн ухааны багш – Хөвсгөл аймгийн Ханх сум
2. Нийгмийн ухааны багш – Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Архангай аймгийн Цэцэрлэг сум, Эрдэнэбулган сум
3. Нийгмийн ухааны багш – Нээлттэй
4. Нийгмийн ухааны багш – Булган аймаг, Архангай аймаг, Сэлэнгэ аймаг
5. Нийгмийн ухааны багш – Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Өвөрхангай аймаг, Өмнөговь аймаг
6. Нийгмийн ухааны багш – Хөвсгөл аймаг, Архангай аймаг
7. Нийгмийн ухааны багш – Өмнөговь аймаг, Дорнод аймаг, Увс аймаг
8. Англи хэлний багш – Өмнөговь аймаг, Дорнод аймаг, Увс аймаг
9. Математикийн багш – Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймаг, Хөвсгөл аймаг, Өмнөговь аймаг
10. Англи хэлний багш – Нээлттэй
11. Англи хэлний багш – Нээлттэй
12. Газар зүйн багш – Хэнтий аймаг (Англи хэлний хичээл заах сонирхолтой)
13. Математикийн багш – Нээлттэй
14. Математикийн багш – Баянхонгор аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Дархан-Уул аймаг
15. Монгол хэлний багш – Баянхонгор аймаг, Архангай аймаг, Дорнод аймгийн Халхгол сум
16. Монгол хэлний багш – Дархан-Уул аймгийн Шарын гол сум
17. Мэдээлэл зүйн багш – Архангай аймаг
18. Биологийн багш – Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон, Тэшиг сум, Хөвсгөл аймгийн Ханх сум
19. Биеийн тамирын багш – Булган аймгийн Хишиг-Өндөр сум, Ховд аймгийн Ховд хот

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн