Бельгийн Антверп хотод 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын эрэгтэй шигшээ баг хасагдах шатанд Польшийн шигшээ багтай тоглолоо.
Хоёр баг тоглолтын эхнээс тэнцүүхэн довтолж байсан.Э.Энхбаатар өчигдөр шагайгаа бэртээсэн нь бусад тоглогчдод амрах боломж хомс болж, ачаалал ихтэй тоглолт болов.
Улмаар самбараас бөмбөг авах, сул бөмбөг рүү гүйх зэрэг бөмбөг цэвэрлэх ажиллагаа дутаж оноо хоцорсон. Гэвч манай залуус Польшийн хүчтэй багийг алдааны асуудалд оруулж төгсгөлд оноо нөхсөн боловч 20-17 харьцаагаар хожигдлоо.
Шигшээ багаас
- А.Ананд – 6 оноо
- Э.Дөлгөөн – 5 оноо
- Д.Дэлгэрням – 4 оноо
- Э.Энхбаатар – 2 оноо авсан.
Ийнхүү Монголын эрэгтэй шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ дуусгаж байна. Тэднийг хожсон Польш шөвгийн наймд Бельгийн шигшээ багтай тоглоно.