Г.Эрдэнэчимэг удаа дараа нэр төрд нь халдаж, худал мэдээлэл түгээж байгаа вэб сайт болон пэйж хуудаснуудыг цагдаагийн байгууллагад өгч байгаагаа өөрийн цахим хуудсаараа мэдэгдлээ.
Тэрбээр ” Г.Эрдэнэчимэг миний бие дараах нэр бүхий сайт, пэйж хуудас, хувь хүмүүсийг Эрүүгийн хуулийн 13-р зүйлийн 14т заасан гэмт хэргийг үйлдэж миний нэр хүндэд халдан илт худал мэдээлэлийг намайг ярилцлага өгсөн мэтээр олон нийтэд тараан, хандалт авах хэрэгслэлээ болгон хувь хүний үзэл бодлыг өөрийн дураар зохион гүтгэн удаа дараа доромжилж байгаад гомдолтой байгаа тул энэхүү өргөдөлийг гаргаж өглөө! Хамгийн сүүлд 2020оны 1 сард C1 тв “Алганы хээ” нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг” гэжээ.