Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” олон улсын тэмцээний эхний өдөр уламжлалын дагуу хөнгөн жин буюу эрэгтэй 60 кг, 66 кг, эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг жингийн барилдаанууд явагдана.
Монголын багаас дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү тэргүүтэй 20 бөх өнөөдөр хүч ур чадвараа сорин барилдах юм. “Улаанбаатар Их дуулга” тэмцээний аварга бөх чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5 дугаар байр 360, 7 дугаар байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 чансааны оноо авна. Шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальт бөх 1500 еврогийн шагнал гардана.
Тэмцээний хуваарь 6 дугаар сарын 24
12:30 – Урьдчилсан барилдаан, эмэгтэй 48, 52, 57 кг; эрэгтэй 60, 66 кг, Steppe Arena
17:00 – Финалын барилдаан, эмэгтэй 48, 52, 57 кг; эрэгтэй 60, 66 кг, Steppe Arena
Эх сурвалж: Montsame.mn