“Багш нараас огт хэрэггүй элдэв тайлан, үнэлгээ” гэсэн олон хэрэггүй цаас нэхэж, тэднийг энгийн хүүхдэд хүргэх мэргэжлийн үндсэн ажлаасаа нь зориуд холдуулж багшийг сурагч, улстай нь хамт олон жил хохироож, харин үүгээрээ олигархи сургуулийн дэмжиж ирсэн БШУЯ-ны олон жилийн энгийн хүүхдийг хорлох бодлогыг энэ сайдын хэлж байгаагаараа бол зогсоох гэж байгаа юм байна.
Болж байна, баярлалаа. Гэвч энэ нь бас ээлжит нэгэн хийрхэл биш бодит ажил болохыг харъя даа!
Багш үндсэн ажлаа, хавсарга биш, харин мэргэжлийн хийдэг байх ёстой. Тэгэж байж энгийн иргэний энгийн хүүхэд бодит мэдлэг, чадвартай болж бодитой амьдардаг болно. Жишээ нь яг надад шиг…Бас бодит гүйцэтгэлтэй маш олон энгийн иргэн шиг, залуус шиг….
Энэ зогсоох гэж байгаагаас өөр, бас нэг, олон жилийн хорлон сүйтгэлийг зогсоож өгнө үү, Сайд аа, гуйж байна!
Тэр нь энэ.
Сурагчийн дүн хуурамч байна. Тэр тусмааа хувийн сургуулийн сурагчид сургуулиараа, ангиараа, гэр бүлээрээ, бүх давхаргаараа хуурамч онцтонгууд боллоо. Хуурамч дүн энэ улсад яг хуурамч хийрхэл, хуурамч улс төрчид шиг газар авлаа. Хаа сайгүй л хуурамч дүн, хуурамч онц байна. Иймд хулхи, хуурамч дүнгийн хорлолыг таслан зогсооно уу?
Ингэхэд яахав, хуурамч онц дүнгийн манлай болсон шинэ монгол, орчлон, англи, америк гэх мэт том нэртэй жижигхээн хуурамчаараа олширсон хуурамч хувийн сургуулийн үнэн дүр төрх шууд ил гарч ирнэ. Ингэхэд олигархиуд та бүхэн бага зэрэг хохировч, улс орон харин их хожино. Үүнийг гэвч хийж чадах уу? Аягүй бол чадахгүй дээ!
Хуурамч дүн бодит гүйцэтгэлтэй бодит хүний амьдралд ч, улс орны бодит хөгжилд ч маш хортой, хорон нөлөөлөлтэй байдаг юм.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл, жишээ нь,ийм юм
12 дугаар анги төгсөгч бүхэнд л шударга ёс жаягаар бол уг нь хамаатай байх ёстой Японы засгийн тэтгэлгийн “Уг тэтгэлгийг сонирхогч бүх хичээлээрээ 90-аас эрс дээш суралцсан байх ёстой” гэдэг шаардлагыг 22 хичээлээр улсын сургуульд бодитойгоор 12 жил бөмбөгдүүлсэн бодит дүнтэн биш хувийн сургуулийн хуурамч дүнтэн л олноороо, бүр ангиараа хуурамч дүнгээрээ хангаж байдаг юм. Тэд гэвч хуурамчаараа бодитойг давж чаддаггүй. Харин даруухан дүнтэй, үнэн бодит гүйцэтгэлийг тээсэн бодит дүнтэй хүүхэд тэр тэтгэлгээс бодит дүнтэй байгаагаараа шууд хасагддаг юм. Хэрэв бодит дүнтэн түүнд багтдаг байсансан бол бодит нь тэнд бодит гүйцэтгэлээрэээ тод ялгарч бодит өгөөжийг улс орондоо авчирч байхсан билээ.
Хувийн сургуулийн хуурамч онц дүнтэнүүд улсад цаагуураа ийм л хортой байдаг. Үүний ард монгол эцэг эхээсээ мөнгө салгах, саах хүсэл тээсэн хуурамч захирлын хуурамч дүн тавих шаардлагыг ходоодон сонирхолтой хөтлөгдөн, багш мэргэжлийн ёс зүйгээ улиндаа гишгэн байж, хуурамч дүнгээр хувийн сургуулийн хүүхдийг булж байдаг хувийн сургуулийн хувиа хичээсэн хуурамч багш нар л байдаг юм. Тэд хуурамч дүнг тавьдаггүй байсансан бол хувийн сургуулийн захирал яах юм. Хамгийн сайндаа, сайндаа ч гэж дээ, хамгийн муудаа, тэр хувийн сургууль багшгүй л болно биз дээ. Гоё.
Японы засгийн газрын тэтгэлгийн шаардлагыг хувийн сургуулийн хуурамч дүнтэнүүд эхлээд шууд дүүргэдэг авч улмаар хуурамч учраас цаашаа Японыг хуурч чадахгүй, дэлхийгээс шалгарахгүй, шалгарсан ч сурч чадахгүй, сурлаа ч хуурамч амьтан хуурамч байдаг тул бодит амжилт, өгөөж байхгүй буцаж хуурамч л ирж байдаг юм.
Хувийн сургуулийн хуурамч онцууд тэнд ч, эргээд энд ч бодит амьдралын бас хуурамчууд болж байдаг.
Хамгийн сайндаа л тэр хуурамчууд “Төр хүнээ таньж байна” гэх мэтийн мангардуу, манжсан манж үндэслэл хэлээд манай ардуудыг маллаж байдаг.
Хуурамч дүн ийм хортой.
Тийм учраас сурагчийн дүнг бодитой болго. Энэ нь улсаараа нэг л найдвар, тохирцтой сорилоор хэмжигдэж байна аа гэсэн үг.
Энэ нь юу гэсэн үг вэ гэж үү?
Боловсролын хэмжилзүй гэсэн үг. Тийм сурах бичгийг үсэглэж олон сар ухаарч уншина гэсэн үг.
Багшийг болох болохгүй тайлангаа санаатайгаар дарж, тэднийг мэргэжлийн үндсэн ажлаас нь холдуулж улсын сургуулийн энгийн иргэдийн олон мянган энгийн хүүхдийг нийтээр нь муу сургах олон жилийн хорон бодлогыг зогсооно гэж хэлж байгаа нь сайд таны сайн хэрэг. Сайн үйлс мөн. Энэ нь харин бас хийрхэл биш хийх сайн ажил байгаасай.
Үүнд дээрээ нэмээд дүнгийн хавтгайрсан хуурамч байдлыг зас. Тэгэх үү? Гуйж байна.
Ингэж чадвал, боловсролын бодлогын олон жилийн олон завхралын ядаж хоёрыг нь зассан гэж түүхэн хүн болж түүхэнд үйлс тань үлдэнэ. Тэгэж бид бас үлдээнэ.
Ц.Лувсандорж
2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
1 comment
энэ бол яг үнэн бодит зүйл.манай охин өдөр шөнөгүй л 5 жил хичээж уншиж судлаж 4.4 голчтой төгсч бга юмаа. угийн хүүхэд бхдаа хүчтэй цасан шуурга болж бхд чөлөө авья гэхэд уйлаад хичээлдээ явж бсн зөв шартай хичээгч хүүхэд.би хувийн асуудлаар гэртээ бга болохоор охинтойгоо цуг төгсөх шалгалтыг нь хамтарч бэлтгэл хийсэн.би номноос асууж охин хариулж шалгаж хариуг нь дараа нь тулгаж үзэж бэлдсэн. мэдээж төгсөлтийн 5 шалгалтыг ажрахгүй яг өөрөөрөө өгсөн 98-86 тай.тэгэхэд урьдчилсан шалгалтанд 20 хувьтай авч бсн хүүхдүүд төгсөлтийн шалгалтанд чихэвчтэй ороод л 100 авч байх жишээтэй.мөн шалгалт болох урд орой нь ямар юм уншихуу гэж асууж бсн хүүхдүүд чихэвчтэй ороод 100.шалгаж бга нь ч шалгуулж бга нь өөрсдийгөө хуурсан.Охин маань би унших, судлах хэрэггүй бсн уу нэж надаас асуулаа. Амьдрал дээрээ үргэлж хүнийг хуурч чадахгүй л гэж хариуллаа даа. мөн захирал нь унасан хүүхдүүдээ дахиж шалгалт аваад 80 гаргаад тавьчдаг юм бн өөрөө хийсэн 63тай тэнцсэн хүүхэд хохирч бган бас.бас өөрийнхөө хамаатанг улаан дипломтой төгсгөж бган.ижилхэн дүнтэй 6 хүүхэд бхд.ийм юм болж бгамдаа Хэрээ би шалгалтыг нь хамт бэолэж охиныхоо түвшинг мэдээгүй бсн бол энэ бүхнийг мэдэхгүй өнгөрөх блаа.