АНУ-ын төсөвт Украинд туслах мөнгө үлдээгүй. Тиймээс үүргээ биелүүлэхийн тулд Хятадаас зээлэхээс өөр арга байхгүй гэж сенатор Рэнд Пол сайту Breitbart сайтад мэдэгджээ.
Америкчууд инфляцтай тэмцэж, хоол хүнс хүрэлцээгүй байхад төр засаг Украинд цэрэг, эдийн засгийн нэмэлт тусламж хэмээн 40 тэрбум доллар баталснаар тэнэг үйлдэл хийж байгааг тэрбээр тэмдэглэсэн аж. “Гол нь манайд тийшээ явуулах мөнгө байхгүй. Бид Украин руу явуулахын тулд Хятадаас зээлэх л үлдээд байна” хэмээжээ.
АНУ-ын Конгрессын Сенатад Бүгд найрамдах намын 11 гишүүн уг шийдвэрийг эсэргүүцсэн. Тэд тусламж чухам яаж зарцуулагдаж байгааг хяналт тавих шинжээч томилохыг шаарджээ. Энэ санааг Сенатын гишүүд дэмжээгүй аж.