Энэхүү жорыг дэлхий дахинаа маш их алдартай Хятадын хоол судлаач Чэн Ли эрүүл мэндийг бүхэлд нь сэргээх зорилгоор боловсруулсан юм. Энэхүү жорыг бүтээхийн тулд тэрбээр найрлага нь маш энгийн, хүн бүрийн гарын дор байдаг бүтээгдэхүүнээр хийх ёстой гэсэн зорилгыг тээжээ.
Хямд хэрнээ хүнд шаардлагатай бүхий л бичил элементүүд агуулагдаж байдаг болохоор энэхүү жор үнэхээр ч хөнгөн болж чадсан байна. Ингээд 1 ширхэг хүрэн манжин, хоёр лууван, нэг алим авч, чадвал шүүсийг нь шахаж гаргана. Чадахгүй бол смүүти хийсэн ч болно. Бэлэн болсон бэлдмэлээ цаг орчим хөргөнө. Энэ нь шаардлагатай бүхий л нэгдлээ гаргах хугацаа юм.
Энэ ундаа нь элэг, бөөр цэвэрлэдэг, хавдар үүсэхээс урьдчилан сэргийлж, сарын тэмдгийн өвдөлтийг бууруулж, дархлааны системийг бэхжүүлж, арьсыг залуужууж, бамбай булчирхайг эмчилж, турахад нөлөөлдөг. Харин чихрийн шижинтэй, шингэн алдаж буй, шээсний замын өвчтэй, ходоодны асуудалтай хүмүүс энэ ундаанаас татгалзах хэрэгтэй.
Эх сурвалж: BucatariaNoastra