Бие махбодод пурины суурийн солилцооны алдагдлаас эд эрхтэнд ялангуяа үенд шээсний хүчил хуримтлагдаж зовиур үүсгэдэг үе мөчний өвөрмөц үрэвсэлт өвчин юм.
40-с дээш насны эрэгтэйчүүд их өвчилнө. Биеэс шээсний хүчлийг гадагшлуулдаг ферментийн үйл ажиллагаа алдагдсанаас болдог гэж үздэг бөгөөд удамшил, хэт их идэх, хамгийн гол нь мах, махан бүтээгдэхүүнийг хэтрүүлэн идэх, архи хэтрүүлэн уух, хөдөлгөөн багатай амьдрал нөлөөлдөг.
Шээсний хүчил биеэс ялгарч чадахгүй болсны улмаас үе мөч, холбох эдүүдэд хуримтлаж өвчин үүсгэн үрэвсүүлнэ. Тулуйн өөрчлөлт 1 үе, хөлийн том хурууны үе, өвдөг, шагай, хөл, гарын хуруунуудын үенд үүснэ. Энэ өвчин таргалалт ялангуяа төвийн таргалалтад, хэвлийн хөндийн эрхтэн өөхлөхөд хүргэдэг. Өвчин эхлэхдээ голдуу 1 юмуу хэд хэдэн үе голдуу хөлийн том хурууны үе гэнэт өвдөж эхлэнэ. Шөнө эхлэх нь олонтой. Өвчилсөн үе хавдаж улайж бага зэргийн хөдөлгөөнд ч өвдөнө. Бие дагжиж халуурна. Хэд хоногийн дараа өвчин намддаг. Дахилт нь хэд хоногийн дараа ч юмуу жилийн завсарлагатай ч тохиолдоно. Архагшихад олон үе хамрах, удаан үргэлжлэх шинж гарна. Шээсний хүчил арьсан дор зангилаа байдлаар бусад жижиг үед ч хуримтлана. Мөн бөөр, шээсний замд хуримталсаар чулуу ч болж болно.
Тулайтах өвчин гэдгийг цусан дахь шээсний хүчил ихэссэнээр, үеэр өвдөх зовиураар мэднэ. Эрүүл хүмүүсийн хоногийн хоолонд 800 мг пурины суурь орсон байх ёстой байдаг бол тулай өвчнөөр өвчилсөн хүний хоногийн хоолонд пурины хэмжээ 100 150 мг – аас хэтрэхгүй байх шаардлагатай. Уураг нь шээсний хүчлийн үүсэлтэнд тусалдаг хүчин зүйл болдог учир хоолны уургийн хэмжээг багасгах ёстой. Пурины суурь ихтэй аагтай цай, кофе, какао, зарим шош, вандуй, хурган чих, махны шөл хөгшин малын мах, элэг, тархийг хязгаарлана. Тулайгаар өвчилсөн хүнд хурц хоол пиво, вино, согтууруулах ундаа, чихэртэй , цагаан гурилын нарийн боов зэрэг тохирохгүй. Пуринээр баялаг үхэр, гахай, хонины махыг чанахад пурины 50% нь шөлөнд шилжиж ордог байна. Шарсан мах, загасанд пурин их хэмжээтэй үлддэг. Тулайгаар өвдсөн хүнд чанасан мах, загасыг бага хэмжээгээр өгч болно. Пурины суурь хуурай цайнд маш их, ялангуяа аагтай цайнд нэлээд их байдаг. Бие махбодоос шээсний хүчлийн ялгаралтыг нэмэгдүүлэхийн тулд шингэн зүйлийг илүүтэй хэрэглэнэ. Хоногт 1,5-2 литр шингэн хэрэгтэй.
Тулайгаар өвчилсөн хүн:
Пурин болон шээсний хүчлийн давсыг ихээр /30 мг/%-с дээш/ агуулж буй хоол хүнсийг хэрэглэхгүй.
Үүнд: үхэр, тугал, гахай, туулай, тахианы мах, загас, овъёос, буурцаг, вандуй, цай, кофе, какао, шоколад орно.
Дунд зэргийн пуринтэй (10-30мг % хүртэл) бүтээгдэхүүнд цагаан байцаа, цэцэг байцаа, төмс манжин, хар талх, цагаан будаа зэрэг бүтээгдэхүүнүүд багтана. Пурин бага агуулдаг бүтээгдэхүүнд сүү, исгэлэн сүүн бүтээгдэхүүн, бяслаг гурвалжин будаа, сахар, алим, лийр, амтат жүрж, чавга, цагаан талх, улаан лууван зэрэг хүнс багтана.
Цусанд шээсний хүчил ихэссэн үед юу анхаарах вэ? Цусанд шээсний хүчил нормдоо 2,6-8 мг/дл буюу 142,8-416,5 ммоль/л байна . Цусанд шээсний хүчил ихсэх нь бөөр чулуужих, бөөрний бусад өвчин, тулайтах, үе мөчний өвчинд хүргэх тул түүнийг багасгахын тулд:
•Шээсний хүчил ихэссэн бол 3-6 сар тутам хянуулж байх
•Шээсний хүчлийг шээсээр ялгахын тулд ус хангалттай уух
•Мах, шувууны мах, дотор мах, хонины болон бүх төрлийн гэдэс дотор мах, архи, шар айраг, шөл, өтгөн цай, өргөст хэмх, аспарагус ногоо, кофег эрс багасгах
•Төмс, манжин, хар талх, цагаан будааг багасгах хэрэгтэй.