Улаанбаатар хот орчимд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах боломжтой байршил, газартай танилцах аяллыг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ, Майдар, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал, Буянт-Ухаа, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, Эмээлт гэсэн маршрутаар зохион байгуулж, газар дээр нь очиж ажиллалаа. Уг ажлыг зохион байгуулахад дэмжиж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын менежмент хариуцсан Монгол, Японы хамтарсан Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт компани, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, “Майдар эко хот” төслийн хамт олон, “Эмээлт эко” аж үйлдвэрийн парк НӨААТҮГ, Хувийн хэвшил болон мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Аяллын хүрээнд “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл нийт хөтөлбөрт оролцогчдод мэдээлэл өглөө. Хөтөлбөрт оролцогчид дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах төсөл, хөтөлбөрийн байршлуудын бодит нөхцөл байдал, төслийн үе шатны талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авч, нэгдсэн нэг ойлголттой болсоноор цаашид Нийслэлийн харьяа холбогдох байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд нэг бодлого, чиглэлийг барьж хамтран ажиллах нөхцөл бүрдлээ.
Түүнчлэн дээрх байгууллагын төлөөллүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж харилцан санал, бодлоо солилцсон нь цаашид төр, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн ойлголтонд хүрч, хамтран ажиллах шинэ боломжийг нээж өгсөн гэдэг утгаараа энэхүү танилцах аялал ихээхэн үр дүнтэй байлаа.