Энэтхэгийн дээд шүүх хүчирхийллийн хохирогч болсон 10 настай охиныг үр хөндүүлэхийг хоригложээ.
Шүүхээс охиныг үр хөндөлт хийлгэх нь дэндүү эрсдэлтэй гэж үзсэн бөгөөд төрийн өмчийн эрүүл мэнд, судалгааны институтийн хяналтад авахыг даалгасан байна. Бяцхан охин одоо 32 долоо хоногтой жирэмсэн аж. Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө гэдэс өвдлөө гэж эмнэлэгт үзүүлэхэд давхар биетэй болох нь тогтоогджээ.
Охиныг өнгөрсөн долоон сарын хугацаанд удаа дараа хүчирхийлсэн авга ахыг нь баривчлан хорьж байгаа аж.
Тус улсад 20 долоо хоногоос дээш хугацаатай жирэмслэлтийг хүчээр зогсоохыг хориглодог байна. Гэхдээ эхийн амь нас эрсдэлтэй нөхцөлд эмч нарын шийдвэрээр үр хөндөхийг зөвшөөрдөг гэнэ.
Судалгаагаар Энэтхэгт 115 минут тутамд 16-аас доош насны нэг хүүхэд, 13 цаг тутамд 10-аас доош насны нэг хүүхэд хүчирхийлэлд өртдөг аж. Мөн 18-аас доош насандаа хүнтэй гэрлэсэн 240 мянган эмэгтэй амьдардаг байна.