Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 8 дүүргийн 42 хүнсний худалдааны газруудад худалдан, борлуулж буй архи, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилтад хөндлөнгийн лабораторийн шинжилгээтэй хяналт хийж, дотоодын архи үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, давхардсан тоогоор 563 үзүүлэлтээр Төв лабораторит хими, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамрууллаа.
Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөж буй “Цагаан болон өвөрмөц архи, Техникийн ерөнхий шаардлага MNS 0179:2016” стандартад нийцээгүй дүнтэй байгаагаас 3 архины чанга шошго дээр тэмдэглэснээс 0,1-0,8 хувиар зөрүүтэй, 2 дээжинд сувсны тос, альдегидын хэмжээ стандартын үзүүлэлтээс их шинжлэгдэж, зөрчил гаргасан 2 аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны 2 албан даалгавар, 3 аж ахуйн нэгжид улсын /ахлах/ байцаагчийн 6 заалт бүхий 3 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллалаа гэж НМХГ-аас мэдээллээ.
5 comments
Болж байна??
Архины градусыг нэм ээ бүр 60-70.н градус болго том жижиггүй жигшиж айгаад ухаа болино сул нам градустай байх юм бол Сөжү Саке шиг эр эм хүүхэд шуухадгүй архичин болно зөөлөнд нь болоод уугаад л байна аа бас сумын төвд ганцхан архи зардаг дэлгүүртэй болго оо
Энэ хүний хэлдэг зөв ч юм шиг гэхдээ тэр их гаруйдастай архи уугаад үхэх аюултай юм бишүү сул байхаар бас нэг талдаа их уугаад байж болох талтай ер нь масуурах бодос их хэмжээг бага байж болдоггүй юм бол уу тэгээд суманд нэг архинии дэлгүүр байх нь зөв архиныхаа үйлдвэрийг багасах ганцаас цааш байхгүй баймаар юм энэ архииг их хэмжээгээр оруулж ирсэн хүн ерөнхийлөгч байсан Баттулга оруулж ирсэн биздээ одоо тэгээд эх орон ч хүн гээд байдаг Тиим их хортой архи оруулж ирчихээд ард түмнийг архид донтуулж үхэлд хүргэж байгаа шүү
Донтуулагч байгаа эсэхиыг нь шинжлээчээ. Монголчуудыг алж байгаа гол зүйл шүү
Женко хулгайч анх хятад спиртийг зөөж эхлэн биз дээ.Мөн АПУ тийм спиртээр архи хийдэг нь өнгөрсөн цагаан сараар батлагдлаа шүү дээ.Ер нь энэ МХ гээч юмнууд өнгөцхөн шалгасан болж хулгайчуудтайгаа хуйвалддаг.Тэр Эрдэнэчулуун гээч сүржин авгай Замын үүдийн боомтод баахан самарч хаяад өчнөөн их авилга авсан гэдэг