Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Насанд хүрээгүй мал хээлтүүлбэл малчныг нь 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн гэв үү дээ – updown.mn

Насанд хүрээгүй мал хээлтүүлбэл малчныг нь 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн гэв үү дээ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.05.17/ боллоо. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ажлын хэсэгт хандаж, хуулийн төслөө байгууллагын лоббиноос ангид, иргэдийн нүдээр, мэргэжилтнүүдийн нүдээр харж бичээсэй гэж хэлмээр байна. Ажлын хэсэгт орсон улсын байцаагч, байгууллагын дарга нарын төлөөний хүмүүс бүгдийг зөрчилд оруулж, өөрсдөө шалгадаг болгохоор дайрдаг.

Тэр жил би нэг заалт хасаж байсан, хүнд хэлэхэд ичмээр. Ааруул сүү хөдөөнөөс хот руу зөөхөд аймгийн төвийн хөдөө аж ахуйн хэлтсээс зөвшөөрөл авч байна гэх. Тэгээгүй хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно гээд явж байсан. Ариун цэврийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр отор нүүдэл хийвэл 100 мянган төгрөгөөр малчныг торгоно гэсэн юм оруулах гээд явж байсан. Насанд хүрээгүй мал хээлтүүлбэл малчныг нь 50 мянган төгрөгөөр торгоно гээд явж байсан. Ийм юмнууд оруулах гээд байдаг. Тэгэхээр үүнд анхаарч үзээрэй” гэлээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “Насанд хүрээгүй мал хээлтүүлбэл малчныг нь 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн гэв үү дээ

  1. Нэргүй 2022-05-17 21:30 at 21:30

    Иймл хүмүүсийг сонгодог шүү дээ. Угааж цэвэрлээгүй машинаар нүүдэл хийсэн малчин айлыг 100000 төг р тлргоно гэсэн хууль ч гаргах шахаад байгаа юм биш үү энэ тухай энхбаяр гишүүн мэдээлсэн.

    Хариулах
  2. Нэргүй 2022-05-19 14:26 at 14:26

    Тэнэгтдэг гэхээс өөр юү гэхэвдээ

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн