Азербайжан улстай авто замаар зорчигч болон ачаа тээвэрлэх хэлэлцээр байгуулах талаар хамтран ажиллана

2022-05-12 14:301min0
Azer
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Цахим хөгжил, тээврийн яамтай 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр автотээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр талын цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар талууд хоёр улсын хооронд худалдаа, бизнесийн харилцаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан олон улсын авто тээвэр гүйцэтгэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгааг харгалзан үзэж, олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг түр журмаар солилцох, цаашлаад автотээврээр олон улсын зорчигч, ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн зам, тээврийн салбарын бусад асуудлаар санал солилцож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж илэрхийллээ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй