Эмэгтэйчүүдийн дөрвөн хувь нь 40-60 насандаа В12 витамины дутагдалд өртдөг. Ялангуяа нас дээр гарсан хүмүүс, малын гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэггүй цагаан хоолтнууд онцгой эрсдэлийн бүлэгт багтдаг байна.
40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд В12 витамин нь үе мөчний өвчин, рахитаас урьдчилан сэргийлэх эмчлэх, салст давхаргыг хамгаалахад, арьс өнгөө алдаж хуурайших, ширүүн болохтой тэмцэхэд, нөсөө толбо үүсэхээс сэргийлэхэд, мөн биеийн галбираа хадгалж үлдэхэд хэрэгтэй.
Тэгвэл В12 витамин дутагдвал ямар шинж тэмдгүүд илэрдгийг хүргэе.
Толгой эргэх. Толгой эргэх шинж тэмдэгтэйгээр эмчид хандсан хүмүүс эрүүл хүнийг бодвол В12 витамины түвшин нь дунджаар 40 хувиар бага байжээ.
Ирвэгнэх, мэдээгүй болох мэдрэмж. Цусан дахь хүчилтөрөгчийн түвшин буурснаас болж үүсдэг. Толгойноос хөлийн ул хүртэл тог цохиж байгаа юм шиг мэдрэмж төрж болзошгүй.
Арьс өнгөө алдах. В12 витамин дутагдсанаас болж цусны улаан эсний хэсэг гэмтдэг. Үүний нөлөөгөөр цөснийбилирубин пигмент ялгарч, арьс өнгөө алдсан, цонхигор харагддаг.
Ой санамж муудах. Эртнээс таньдаг хүнийхээ нэрийг санахгүй, хөргөгчинд санаандгүй түлхүүрээ хийгээд байна уу? Мартамхай байдал гэдэг бол В12 витамины дутагдлын нэг шинж юм.
Байнга ядрах. В12 витамин нь эсэд хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг эритроцитийг бий болгодог. Хэрвээ хүчилтөрөгч хүрэлцэхгүй бол хэчнээн сайн унтаж амарсан ч ядарч эхэлдэг.
Хараанд асуудал үүсэх. Ховор тохиолдолд В12 витамины дутагдалд харааны мэдрэл, нүдний торлогчийн судсанд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс болж давхар харах, сүүдэртэх, түр хараагүй болох ч эрсдэл үүсдэг.
Булчин сулрах. В12 витамин дутагдвал ядраад зогсохгүй булчин суларч, унжийж, залхуурч эхэлдэг.
В12-ын дутагдалтай хүмүүсийн 50 орчим хувьд нь хэлний амтны мэдрэмж буурдаг байна. Ялангуяа хажуугийн хэсгийн амтлах чадвар багасдаг. Хэлний хажуугаар загатнах, эвгүйцэх мэдрэмж төрнө. Үүнээс болж хоол хүнс өмнөх шигээ амттай санагддаггүй.
Сэтгэл санаа байнга хувьсах. Сэтгэл гутралын байдалд орж, тайван бус байдал давамгайлж, уйланхай болдог. Энэ витамин аз жаргалын даавар гэгэдэх серотонин, дофамины боловсруулалтад оролцдог.
Этгээд үнэрт дурладаг. Энэ нь цусанд хүчилтөрөгч дутагдаж, цус багадалт үүсч эхэлсэнтэй холбоотой.
Зүрхний асуудал. В12-ын дутагдлын үед эритроцитуудын түвшин эрч буурснаар эдүүдийн хүчилтөрөгчийн хэмжээ багасна. Үүнээс болж зүрх ачаалалтай ажиллаж эхэлдэг. Энэ үед тахикардия, цусны даралт буурах шинж ажиглагдана.
Цус багадалтаас үүдэлтэй амьсгаадалт. В12 витамины үед цусны улаан биет, гемоглобин багасч, эдэд хүчилтөрөгч очиход хүндрэл үүсдэг. Энэ үед уушги биед хэрэгцээтэй хүчилтөрөгчөөр хангахын тулд ачаалалтай ажиллана. Үүнийг дагаад амьсгаадалт бий болно.
Тэнцвэрээ алдах. В12 витамин дутагдах үед мэдрэлийн систем гэмтдэг. Үүний улмаас хөдөлгөөний функц нь алдагдаж, унах тохиолдол гардаг. Ялангуяа настай хүмүүс болон цагаан хоолтнуудад энэ шинж тэмдэг түлхүү илэрнэ.
Халуурах. Ховор тохиолдолд В12 витамины дутагдлаас болж халуурдаг. Юунаас болж үүсдэг нь одоо ч тодорхойгүй.
Үс, хумсны асуудал. Үс өнгөө алдаж, бууралтаж, шингэрч, амархан хугарч, унахаас гадна хумс нимгэрч, өнгөө алдаж, салаалж, хугарч байвал В12 дутагдлаа зарлаж байгаагийн шинж.
Хэрвээ танд эдгээр шинжүүдээс зарим нь илэрч байвал эмчид хандаж, В12 витамины шинжилгээ өгөөрэй.