Билл Гейтс коронавирусийн илүү аюултай хувилбарт бэлтгэлтэй байхыг анхааруулав

2022-05-04 19:001min3
Microsoft co-founder Bill Gates leaves board

Америкийн бизнес эрхлэгч, буяны үйлстэн, Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс хүн төрөлхтнийг COVID-19 цар тахлын асуудалд хэтэрхий тайвширч болохгүйг анхааруулж байна.Учир нь коронавирус таагүй сюрприз барих чадвартай гэжээ.

Тэрбумтны хэлснээр, ирээдүйд өмнөхөөс ч илүү аюултай вирусийн хувилбар гарах бүрэн боломжтой хэмээжээ.

Энэ цар тахал илүү хувьсамтгай, бас илүү их үхэл дагуулах хувилбар төрүүлж бозошгүй гэжээ. Ийм асуудал үүсгэх магадлал 5%-иас илүү байгааг Гейтс баталсан байна. Тиймээс дэлхий дахины коронавирусийн өнөөгийн нөхцөл байдлыг судалдаг төдийгүй гарч болзошгүй аюул заналхийллийг судалдаг, улс хоорондын харилцааг анхаардаг олон улсын эрдэмтдийн баг байгуулах шаардлагатай гэжээ.

Гейст эрүүл мэндийн салбарын асуудлыг урсгалаар нь орхих бус, гарч болзошгүй аюултай тэмцэх, урт хугацаанд үйлчлэх вакцин яаралтай бүтээхэд эрдэмтдийг дайчлах зэргээр ажиллахыг улс орнуудын төрийн тэргүүнүүдэд уриалсан аж.

Эх сурвалж: kp.ru

3 сэтгэгдэлтэй

  • ганаа

    2022-05-04 19:03 at 19:03

    Баяр хүргэх үү, эд нарт!

    Хариулах

  • Зочин

    2022-05-04 19:40 at 19:40

    Жинхэнэ алуурчин шүү

    Хариулах

  • Иргэний үг

    2022-05-05 06:16 at 06:16

    Энэ нэгиймийг зогсоох хүч байна уу? Хядаад дууслаашд..ккк

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй