АНУ-д дунд сургуулийн багш нар ажлаасаа бөөнөөрөө гарцгаах болжээ. Сурган хүмүүжүүлэгчид дунд сургуульд дахин ажиллаж чадахгүй нь гэж хувийн өргөдөлдөө бичих нь нэмэгдсэн байна. Хэргийн гол учир нь цалин бага төдийгүй сургуулиудын удирдлагууд багш нарыг нэн шаардлагатай сургалтын болон бусад материалаар хангадаггүйтэй холбоотой гэжээ. Багш нар шаардлагатай бүхнээ өөрсдийнхөө цалингаар авахаас өөр аргагүй болдог аж.
“Хичээлийн жил эхлэх үед би бичиг хэргийн үндсэн бүтээгдэхүүнүүд болох үзэг, маркер, харандаа, цаас авах хүсэлтийг албандаа гаргасан. Гэтэл хэдийн хавар болчихсон байхад юу ч өгөгөүй. Мэдээж би энэ бүгдийг өөрийнхөө мөнгөөр авч, ажлаа явуулахаас өөр аргагүй болсон” хэмээн нэгэн залуу багш нийгмийн сүлжээндээ бичжээ.
АНУ-ын дунд сургуулиудад математик, гадаад хэл, биологи, химийн багш нар хүрэлцэхгүй байгаа аж. Багш нарын дутагдал үүссэн гол шалтгааны нэг нь бага цалин. Америкийн багш нар коллежийг өөр мэргэжлээр төгссөн үеийнхнээсээ 20 хувиар бага цалин авч байна.
Үүнээс гадна коронавирусийн цар тахлын үеэр олон багш нар сэтгэл зүйн ачаалал нэмэгдсэнийг тэсэлгүй ажлаасаа гарчээ. Зайны сургалтын үеэр стресст орсон багш нар дугуйлангуудад ажиллаж эхлэх буюу мэргэжлээ өөрчилж эхэлжээ.
Багш нарын дутагдал Өмнөд Дакота, Нью-Жерси, Теннессид хамгийн ихээр үүсжээ.
Эх сурвалж: kp.ru
Орчуулсан Э.МАРТ