Бидэнд санхүүгийн боловсрол хэрэгтэй байна. Монголчууд дэндүү хэнэггүйгээсээ болоод эдийн засгийн гэмт хэрэгт өртөх тохиолдолд сүүлийн үед нэмэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас анхааруулах боллоо. Тиймээс та бүхэн өөрийн санхүүгийн аюулгүй байдлыг дахин шалгахад гэмгүй.
Хэдэн жилийн өмнө л банканд мэдээллээ өгч, карт нээлгэж байсан ч гэсэн өнөөдрийг хүрэхэд банканд бүртгэлтэй мэйл хаяг, болон гар утасны дугаарыг та хэдэн удаа сольсон бэ. Сайн бодоод нэг үзээрэй. Хэрвээ анх банкнаас карт авахдаа бүртгүүлж байсан бүх мэдээлэл чинь өөрчлөгдсөн бол та аюулгүй байдлаа хамгаалахын тулд банканд яаралтай хандаж, мэдээллээ шинэчлүүлэх хэрэгтэй. Энэ тухай банкууд харилцагчиддаа зөвлөгөө, зөвлөмж ч өгсөн байх юм билээ.
Банк харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэх үүднээс өөрийн үүргээ гүйцэтгэж, хэрэглэгчид рүүгээ утсаар залгаж, мэйл хаягаар мессежээр ч юм уу сануулдаг байна. Харин харилцагч үүнийг үл тоох хандлага байдаг байна. Үүнээсээ болж санхүүгийн эрсдэлд орсон тохиолдлууд байдаг байна.
Нөгөөтэйгүүр харилцагч банкнаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэвийн, саадгүйгээр авахын тулд Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу өөрийн бүртгэлтэй мэдээллээ тогтмол шинэчлүүлэх шаардлагатай байдаг байна.
Таны дор мэдээлэл өөрчлөгдсөн бол өөрт ойр байрлах банкныхаа салбар нэгжид хандан мэдээллээ шинэчлүүлж болдог байх нь байна шүү.
Иргэн:
- Овог, нэр
- Регистрийн дугаар
- Иргэншил
- Гэрийн хаяг
- Ажил эрхлэлт /Албан тушаал, ажлын газрын нэр, хаяг/
- Гар утасны дугаар
- И-мэйл хаяг
Байгууллага:
- Хуулийн этгээдийн нэр, дүрэм
- Үйл ажиллагааны чиглэл
- Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн мэдээлэл
- Хаяг
- Холбоо барих утасны дугаар
- И-мэйл хаяг