Засгийн газар МИАТ ТӨХК-д татаас өгнө

2022-05-04 15:50
МИАТ

Засгийн газрын хуралдаанаар Франкфуртийн чиглэлийн нислэгийг нэмэгдүүлж, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Франкфуртийн чиглэлийн нислэгийг нэмэгдүүлж, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэлээ. Энэ чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр болж байна” гэв.