Шинэ Зеланд улс коронавирусний цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд 2020 оны 3 дугаар сард хилээ хаасан. Энэ оны 2 дугаар сарын сүүлээс хойш хязгаарлалтаа сулруулж эхэлсэн Шинэ Зеланд тус улстай визгүй зорчдог 60 улсын вакцин хийлгэсэн жуулчид болон оюутнуудад энэ сараас хилээ нээснээ мэдэгдлээ.
Тодруулбал, даваа гарагаас эхлэн Япон зэрэг визгүй зорчих нөхцөлтэй 60 улс, нутаг дэвсгэрийн аялагч, жуулчид вакцинд хамрагдсан нөхцөлд тус улсад нэвтэрч болно. Хил нээснээр тус улсын хамгийн том нисэх онгоцны буудал Оклендын олон улсын нисэх онгоцны буудал даваа гарагт учран золголдож байгаа найз нөхөд, гэр бүлүүдийн хөлд дарагдсан байна.
АНУ-аас ирсэн хосууд бал сараараа Шинэ Зеландыг зорин ирсэн бөгөөд удаан хугацаанд очихыг хүсч байсан учир маш их баяртай байгаагаа ярьжээ. Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн тахал өвчинд нэрвэгдсэн эдийн засгийг сэргээхэд улсынхаа аялал жуулчлалын салбарыг сэргээх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа гэнэ.
Ойрын ирээдүйд тус улсын олон улсын аялал жуулчлал, бизнес аялал бүрэн хэмжээгээр сэргэх төлөвтэй байна.