Цагдаагийн Ерөнхий газраас гар утас дээрэмдсэн этгээдүүдийг шуурхай илрүүлсэн тухай мэдээлж, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртнөөс урьдчилан сэргийлж, хянамгүй байхыг анхаарууллаа. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт энэ сарын 4-нд 00:40 цагийн үед 15 настай Х гар утсаа дээрэмдүүлсэн байна. Уг хэргийг тус аймагт оршин суух 32 настай, эрэгтэй С үйлдсэнийг илрүүлсэн байна. Мөн энэ өдрийн 03:41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэйг согтуу явж байхад нь Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эрэгтэй Т гар утас, хүзүүний гинжийг дээрэмдсэн байна. Дээрх дээрмийн хэргүүдэд харъяа цагдаагийн хэлтсүүд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай, эмэгтэй Э нь халааснаасаа “I phone-11” гар утсаа алдсан байна. Уг хэргийг 22 настай, эрэгтэй Т үйлдсэн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ирүүлсэн байна.
Иймд бага насны хүүхдийг шөнө, оройн цагаар ганцааранг нь гадуур явуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.