УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн билээ.
Ингээд МАН-ын бүлгийн /2022.04.25/-ийн хурлаар хэлэлцэж, тус төслийг судлах ажлын хэсэг байгуулахаар болсон билээ.
Тэгвэл, тус ажлын хэсэгт Д.Тогтохсүрэн, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, С.Бямбацогт, Б.Жавхлан, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар багтжээ.
Ажлын хэсэг 14 хоногийн турш ажиллаж, LRT төслийг дэмжин үргэлжлүүлэх эсэхэд нэгдсэн шийдвэр гаргах юм.
ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу Улаанбаатарт баригдах LRT буюу хөнгөн галт тэрэгний нийт замын урт нь 49.4 км бөгөөд гурван чиглэлд тавихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд зөвхөн нэгдүгээр шугамыг барьж,2024 онд ашиглалтад оруулахаар тооцож байгаа аж.