Монгол хэл бичгийн давтан шалгалт тавдугаар сарын 7-нд болно. Харин шалгалтын бүртгэл өнөөдрийн 18:00 цагт дуусах юм.
Монгол хэл бичгийн эхний шалгалт дөрөвдүгээр сарын 13-нд болсон. Үүнд 33,138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5,000 шалгуулагч байв. Эхний шалгалтад оролцож чадаагүй болон босго оноондоо хүрээгүй бол тавдугаар сарын 7-нд хамрагдах боломжтой.
Хэрэв давтан шалгалтад босго оноогоо авч чадаагүй бол Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөх эрхгүй болох юм.
Давтан шалгалтад бүртгүүлэх бол ЭНД дарна уу.