Оксфордын их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын эсрэг шинэ эм бүтээх суурь нь болох молекулыг ялган авчээ. Уг молекул нь Хималайн шимэгч мөөг болох Ophiocordyceps sinensis-т агуулагддаг талаар Clinical Cancer Research мэдээлжээ.
Судалгаагаар энэ мөөг нь кордицепин, түүнчлэн 3′-дезоксиаденозин (или 3′-DA) гэх бодис агуулдаг байна. Энэ нь хорт хавдрын эсрэг, антиоксидант, үрэвслийн эсрэг шинж чанартай. Тиймээс уг мөөгийг заримдаа “дэлхийн хамгийн үнэт шимэгч” хэмээн нэрлэдэг аж.
Гэхдээ байгалийн байдлаараа энэ бодис эм үйлдвэрлэхэд ашиггүй. Цусны урсгалаар амархан шимэгдэж, эсүүд муу шингээдэг байна. Тиймээс эрдэмтэд үүнтэй төстэй хиймэл бодис бүтээсэн байна. Энэ нь шимэгддэг ферментээс хамгаалдаг хэр нь хүний эсэд нэвтрэх чадвартай. Эдгээр өөрчлөлт нь кордицепиний үр дүнг 40 дахин нэмэгдүүлжээ.
2019 онд клиникийн эхний шатны туршилтад сайн дурын 28 хүн оролцсон байна. Эдгээр өвчтөнүүдийн өвчин уламжлалт эмчилгээнд дарагддаггүй байсан бөгөөд эмчилгээний явцад хавдрын идэвхжлийн эсрэг найдвартай дохио өгч, өвчлөл тогтворжжээ.
Эрдэмтэд эндээс нэлээд сайн үр дүн гарна гэж найдаж байна. Гэхдээ эм зах зээлд гарахын өмнө хоёр дахь шатны туршилт хийгдэх шаардлагатай юм.
Эх сурвалж: MIR24
1 comment
Unen yum boluu