Турк ардын хөгжмийн мастерууд Монголын тайзнаа

2022-04-06 12:201min0
277672535_121798017112943_7223097809595437694_n
Турк Улсын ардын хөгжмийн мастерууд Монголын үзэгчдэд зориулсан шилдэг хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар театрын тайзнаа толилуулна.

Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн хөгжмийн  мастерууд Улаанбаатар театрын тайзнаа 2 өдрийн турш уран бүтээлээ толилуулна.

Тус тоглолтын үеэр Турк үндэсний хэв маягийн “Морин хуур” гэж нэрлэгдэх Анатолийн бүс нутгийн  “Саз” чавхдаст хөгжмийн зэмсгээр төрөл бүрийн ардын хөгжмийн дээжийг өвөрмөц арга барил, техникээр тоглох юм.

Уран бүтээлчид:

  • Турк ардын саз хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, академич- Салих Гүндогду
  • Турк ардын саз хөгжимчин, академич – Эрэн Жан Йылдыз
  • Турк ардын саз хөгжимчин – Мүжахит Кол
  • Турк ардын үлээвэр хөгжимчин – Бура Кутбай

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй