Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй аливаа тайван жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун, өдөөн хатгалгад турхирах зорилготой, зохион байгуулалтад орсон этгээдүүдийг шалгаж байна. Тодруулбал, экстримист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан нэр бүхий 5 иргэнийг саатуулсан ба мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Түүнчлэн экстримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд бэлтгэн улсын онц чухал объектууд руу мөн Зарим нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар зэхэж байжээ. Үзлэгийн явцад 12 галт зэвсэг илэрчээ. Байлдааны сум 861 ширхэг, тэсэрч дэлбэрэх зүйл илэрснийг хураан авсан.
1 comment
За битгий худлаа юм сeнсацлаж бай.