МОНГОЛ УЛСЫН ДАРХАН АВАРГАА.СҮХБАТ ТАНАА
Хурлын урилга хүргүүлэх нь
“Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын эрх барих дээд байгууллага буюу Их Эе хурал 2022 оны 4-р сарын 9-нд 11:00 цагаас зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү хурлаар байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, удирдлага, тэргүүнийг сонгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МҮБХ”-ны төлөөллийг 2022 оны 1-р сарын 25-нд хүлээн авч уулзсан бөгөөд уг уулзалтанд тэрээр Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг, элдэв маргаан заргыг дуусгахыг анхааруулан хэлсэн болно.
Таны хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 6 сарын 14-ны “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” НҮТББ-ын тэргүүнээр Цэрэндашдорж овогтой Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байгаа.
Нэхэмжлэлд дурдсанаар та өмнөх Их Эед оролцож чадаагүй тул МҮБХ-ны дүрмийг боловсронгуй болгох, удирдах байгууллагад нэрээ дэвшүүлэх, бусдын нэрийг дэвшүүлэх зэрэг эрхээ эдэлж чадаагүй гэсэн байдаг.
Иймд таныг 2022 оны 4-р сарын 9-нд болох “Их Эе”-д оролцож, үзэл бодлоо илэрхийлж, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийг үүгээр албан ёсоор урьж байгааг хүлээн авна уу.
Жич: Таны 8811**** дугаар руу 2022 оны 04-р сарын 05-ны 14:34 цагт Монгол бөхийн өргөөний 453156 дугаараас холбогдон танд хурлын зарыг хүргэж ярилцсан болно.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
3 comments
Өрийг нь төлүүлээчээ хурал цуглаан ч гэх шиг
Энэ хогоор яадгийн
Өрөө төлөхгүй ийм хариуцлагагүй хүн сайн шийдвэр хэзээч гаргахгүй.