ОХУ-ын тагнуулын ажилтнууд Оросын нутаг дэвсгэрт террорист ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан Украины неонацист “MCU” бүлэглэлийн 60 гишүүнийг баривчилсан тухай ФСБ-ийн Олон нийттэй харилцах төвөөс мэдээлжээ. Саатуулагдсан этгээдүүдийг илрүүлэх, баривчлах ажиллагааг Оросын 23 бүс, нутаг дэвсгэрт Дотоод хэргийн яам, Мөрдөн байцаах хороотой хамтран явуулжээ.
Ажиллагааны үеэр “MCU”-ын гишүүдээс янз бүрийн гар хийцийн галт зэвсэг, иртэй зэвсэг, зөвшөөрөлгүй гөлгөр цооногтой зэвсэг, Украины кураторуудтай харилцсан захидал, харилцаа холбооны хэрэгсэл, гэмт хэргийн гэрэл зураг, видео бичлэг, зааварчилгаа гэх мэтийг хураан авчээ.
Одоогоор баривчлагдсан этгээдүүдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэрүүд гарч, эрүүгийн хэрэг үүсгэн шуурхай мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.
Холбооны аюулгүй аюулгүй байдлын алба (ФСБ)-ны мэдээлснээр “MCU” бүлгийг 2000 онд төрсөн Украины иргэн Егор Краснов үүсгэн байгуулжээ. Түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ч тэрбээр Украины тусгай албаныхны нэрийн дор үйл ажиллагаа явуулж байжээ.
“MCU” гэсэн товчлол нь “Maniacs The cult of killers” (Солиотой галзуу тахилч алуурчид) үгнээс бүтдэг байна. “MCU”-г санаачилсан Краснов “аллага өөрт нь хөгжилтэй санагдсан” хэмээн мэдүүлжээ.
Орос улсад “MCU” бүлэг залуучуудын дунд олон дэмжигчидтэй болсноос үүдэн 2020, 2021 онд тэднийг илрүүлэх тусгай ажиллагааг зохион байгуулж, Украины неонацистуудыг дэмжигчдийг олноор нь баривчилж байсан юм. Өнгөрсөн жил Оросын 37 бүс нутагт Красновыг дагасан 106 орос залуу нэгэн зэрэг баривчлагдаж байжээ.
Эх сурвалж: TOPWAR
4 comments
Зөвшөөрөлгүй гөлгөр цооногтой зэвсэг.ккк. мөн орчуулваа.Гоадкоствольное оржжие. Юу
haha
Чи ч бас буруу биччихжээ! Өөрийн олгой дээрхи өвсийг харахгүй байж хүний толгой дээрхи үсийг харав !
mongoloor bol manai bosoo xed, xar sarnai ed nar good bye bolox bx da kk. orosyyd yaj iigeed bantaxdaa byryytgax xeden terrosit noxor olj l taaraa