Найман настай хүүг чонотой андууран бууджээ

2017-07-24 13:401min0
чоно

Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг  “Бурхант хошуу гэх газарт 63 настай Д гэгч нь “Тоз-8” маркийн буугаар чоно явж байна гэж андууран үхрэндээ явж байсан найман настай хүүгийн зүүн шилбийг буудан гэмтээжээ.

Хэргийн талаарх дуудлага 23:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй