НАТО-гийн орнуудын агаарын довтолгооноос хамгаалах С-300 системүүд Украинд орж ирэнгүүтээ Оросын нисэх хүчний цэргүүдийн хууль ёсны “бай” болно гэж Дэлхийн зэвсгийн худалдааны дүн шинжилгээний төвийн (ЦАМТО) захирал Игорь Коротченко РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Пүрэв гаригт Словакийн Батлан хамгаалахын сайд Ярослав Надь хэлэхдээ, манай улс АНУ болон НАТО-гийн бусад холбоотнуудаас солих төхөөрөмж хүлээн авмагцаа агаарын довтолгооноос хамгаалах С-300 системийг Украинд шилжүүлэхэд бэлэн байна гэсэн юм.
Харин шинжээч Игорь Коротченко Украины нутаг дэвсгэрт байгаа гадаадын цэргийн техник хэрэгслийн цэргийн цувааг устгаснаар Орос, НАТО-гийн хооронд ил задгай мөргөлдөөн гарна гэж үзжээ.
Тэрбээр “Өрнөдийн цэргийн техник хэрэгслийн цуваанууд Украинд очсон тэр мөчөөс эхлэн тэд Оросын агаарын цэргийн хүчний хууль ёсны “бай” болно гэж үзэж байгаа аж.
Нээлттэй эх сурвалжийн мэдээлснээр, одоогийн байдлаар агаарын довтолгооноос хамгаалах S-300 цогцолбортой 18 улс бий. Тэдний дотор НАТО-гийн гишүүн гурван орон байгаа бөгөөд энэ нь Словак, Болгар, Грек (Турктай санал зөрөлдөөний улмаас Кипр шилжүүлсэн) гуравт төвлөрдөг байна.
Словак улс энэхүү цогцолбороо 1993 онд Словакийн армийн мэдлийн өмчийг хуваах үед Чехословакийн Зэвсэгт хүчнээс өвлөн авч байжээ. С-300 зенитийн пуужингийн систем нь өндөр, нам өндөрт янз бүрийн байг онох чадвартай бөгөөд цэргийн болон иргэний стратегийн объектуудыг хамгаалах зориулалттай юм.
Эх сурвалж: RIA