Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас Орос дахь зарим үйл ажиллагаагаа түр зогсоож буйгаа Америкийн банк Bank of New York Mellon Financial Corp. (BNY Mellon) өөрийн цахим хуудаснаа мэдэгдэв.
BNY-ийн үзэж байгаагаар Засгийн газрын хориг арга хэмжээ, шийдвэрүүд компанийн ашигт нөлөөлж, эхний улиралд 100 сая доллараар буурах гэж байна гэдгийг мэдэгджээ. Мөн тус банк Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж нэг сая ам.доллар хандивлахаа дуулгажээ.
BNY Mellon нь хөрөнгийн удирдлага, үнэт цаасны үйлчилгээний салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Тус корпораци нь 2007 оны 7-р сарын 1-нд Америкийн хамгийн эртний банк болох Bank of New York болон Mellon Financial Corporation хоёрыг нэгтгэсний үр дүнд байгуулагдсан бөгөөд ОХУ-д хадгаламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан юм.
Өмнө нь дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкуудын нэг JP Morgan Chase (АНУ) болон Америкийн банк, хөрөнгө оруулалтын аварга Goldman Sachs Group Inc Орос дахь үйл ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдээд байв.
Bloomberg-ийн мэдээлснээр Goldman Sachs Оростой холбоотой корпорацийн бондын арилжааг үргэлжлүүлэх юм байна.
Эх сурвалж: RIA