2022-03-17 16:451min02

Б.Одсүрэн: Гарааш буулгаснаар түгжрэл тэдэн хувиар буурна гэсэн тооцоо гаргах боломжгүй ч маш эерэг нөлөө үзүүлнэ

275844078_372116471444907_4384203957342044955_n
Өмнөх онуудад жилд 100 гарааш буулгадаг байсан бол өнгөрсөн жилийн хувьд 1000 орчим гарааш буулгасан. Энэ жил 4800 гарааш буулгана.

Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн:

-Хотод иргэдийг явган зорчиход саад болдог олон бэрхшээл бий. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод хашаа их байна. Хоёрт гараашны асуудал байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэхэд хашаа дагуулаад маш олон гарааш барьсан. Өмнөх онуудад жилд 100 гарааш буулгадаг байсан бол өнгөрсөн жилийн хувьд 1000 орчим гарааш буулгасан. Энэ жил 4800 гарааш буулгана. Ингэснээр нэгдүгээрт, хотын өнгө үзэмж, орон зайд эерэг нөлөө үзүүлнэ. Хоёрт ногоон байгууламж нэмэгдэнэ. Мөн зогсоол нэмэгдэх боломжтой. Давхар зогсоол болон нийгмийн байгууламжуудыг бий болгох боломж бүрдэнэ. Гарааш буулгаснаар түгжрэл тэдэн хувиар буурна гэсэн тооцоо гаргах боломжгүй ч маш эерэг нөлөө үзүүлнэ. Харин ч олон жилийн өмнө хийх ёстой байсан ажлыг хийж чадаагүйгээс болоод өнөөдрийн нөхцөлд хүрсэн. Хотын хэмжээнд зам дээр саадгүй явдагтай адил явган зам саад бэрхшээлгүй байх ёстой. Хотын захиргаанаас стандартын хэмжээнд бүсчлэлийн асуудал, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулах, шаардлага тавих ажлууд хийнэ.