“Роскосмос”-ын гүйцэтгэх захирал Дмитрий Рогозин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын удирдагч Владимир Путиныг буруутгасаныг буруушааж түүнийг дайны гэмт хэрэгтэн хэн болохыг сануулах хэрэгтэй” гэж Telegram дээр бичжээ.
Роскомос мөн видео нийтэлж, үүнтэй холбоотой тайлбар хийж, “энэ бичлэгт … Байден тэр л тайван амгалан хот болох Белградыг бөмбөгдөж, Дунай мөрний бүх гүүрийг устгахаар Америкийн нисгэгчдийг илгээх санал тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэжээ.
Гуравдугаар сарын 16-нд Жо Байден сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Владимир Путиныг “дайны гэмт хэрэгтэн” гэж нэрлэж болох уу гэсэн асуултад хариулжээ.
Америкийн удирдагч эхэндээ “үгүй” гэж хариулсан ч дараа нь сэтгүүлчдэд буцаж ирээд “Би түүнийг дайны гэмт хэрэгтэн гэдэгт итгэж байна” гэжээ. Байданы энэ хариулт маргааны сэдэв болоод байгаа.
Эх сурвалж: russian.rt.com
2 comments
Amerik ovgon ooroo l dainy gemt xeregten yum bna shuu dee.
Жо Байден бол ѳѳрѳѳ Дайны гэмт хэрэгтэн.дайныг далдуур турхирч,хүмүүнлэгийн тусламж ѳгѳхгүй энэ дайныг үргэлжлүүлэх уртсгахын тулд У.д зэр зэвсэг ѳгч бна