Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн:

-Хотод иргэдийг явган зорчиход саад болдог олон бэрхшээл бий. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод хашаа их байна. Хоёрт гараашны асуудал байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэхэд хашаа дагуулаад маш олон гарааш барьсан. Өмнөх онуудад жилд 100 гарааш буулгадаг байсан бол өнгөрсөн жилийн хувьд 1000 орчим гарааш буулгасан. Энэ жил 4800 гарааш буулгана. Ингэснээр нэгдүгээрт, хотын өнгө үзэмж, орон зайд эерэг нөлөө үзүүлнэ. Хоёрт ногоон байгууламж нэмэгдэнэ. Мөн зогсоол нэмэгдэх боломжтой. Давхар зогсоол болон нийгмийн байгууламжуудыг бий болгох боломж бүрдэнэ. Гарааш буулгаснаар түгжрэл тэдэн хувиар буурна гэсэн тооцоо гаргах боломжгүй ч маш эерэг нөлөө үзүүлнэ. Харин ч олон жилийн өмнө хийх ёстой байсан ажлыг хийж чадаагүйгээс болоод өнөөдрийн нөхцөлд хүрсэн. Хотын хэмжээнд зам дээр саадгүй явдагтай адил явган зам саад бэрхшээлгүй байх ёстой. Хотын захиргаанаас стандартын хэмжээнд бүсчлэлийн асуудал, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулах, шаардлага тавих ажлууд хийнэ.

By updown

2 thoughts on “Б.Одсүрэн: Гарааш буулгаснаар түгжрэл тэдэн хувиар буурна гэсэн тооцоо гаргах боломжгүй ч маш эерэг нөлөө үзүүлнэ”
  1. Эргүүнүүд минь наад грааш дээгүүр чинь машин явдаггүй биз дээ түгжрэл буурахгүй бодитой юм хий замаа давхар болго гүүр тунелээ нэм буулгахын оронд дээгүүр нь зам тавь

  2. Хуцдаг хулгайчууд вэ, хөдөлгөөнд саад болохооргүй гражууд зөндөө байна. Газрын наймаачидтай нийлж барилга барих гэж байж. Ард түмнээ боддоггүй эргүү пиздаанууд та нар үхэж далд ороосой ялангуяа Сумъяа Базар лаларын пиздаа чи

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн