Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан энэ сарын 11-нээс өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд уртасгасан цагаар ажиллаж байна.
Тодруулбал, ирэх сарын 1-нийг хүртэл хугацаанд
- өрх, тосгоны Эрүүл мэндийн төв Бямба гарагт 10:00-17:00 цагт,
- дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-22:00,
- Ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар