Бүтэн жил эх орноосоо зугтсан гүнж Монакодоо эргэн иржээ Монакогийн эрх баригч ван II Альберын гэргий Шарлен гүн Швейцарын эмнэлэгт хэдэн сар эмчлүүлсний эцэст эх орондоо иржээ.
2021 оны арваннэгдүгээр сард 44 настай гүнжийг Швейцарын эмнэлэгт сэтгэл санаа, биеийн хүнд ядаргаатай гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтүүлсэн юм.
Өнгөрсөн оны сүүлчээр гаргасан ордны албан ёсны мэдэгдэлд гүнжийн эрүүл мэнд ноцтой дордсоноос болоод хараа нь огцом муудсан гэжээ. Шарлен өнгөрсөн оны тавдугаар сард Монако улсаасаа гарч явсан юм. Тэрбээр эцэг эхийнхээ амьдардаг ӨАБНУ-д очоод, 10 хоноод ирэх байсан ч хагас жилээр тэндээ үлджээ.
Гүнжийг Африкт өвдөөд, эмч нар түүнийг нисэхийг хориглосон гэж байв. Дээр нь коронавирусийн хатуу хязгаарлалт тухайн үед үйлчилж байсан болохоор хааны гэр бүлийн хүнд ч хил хаалттай байжээ. Гэвч хүмүүс бүгд л Шарленыг нөхрөөсөө зугтсан, Европ руу хэзээ ч буцахгүй гэдгээ илэрхийлсэн гэж ярьж байлаа. Эцэст нь тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр Франц руу нисэж, тэндээс нь Швейцарын эмнэлэг рүү авч явсан аж. Харин одоо Шарлен гэртээ иржээ.
Гүнжийг бүрэн эрүүлжиж, хурдан үүрэгт ажилдаа оруулахын тулд түүний хувийн амьдралыг хүндэтгэж, олон асуултаар булахгүй байхыг ордны хэвлэлийн албанаас хүсчээ.
Эх сурвалж: kp.ru