Өр тэглэх асуудлаар Eрөнхийлөгчид шаардлага хүргүүлэхээр болжээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга хоёр дахь санал хураалтын өмнө ард, иргэдийн бүх өрийг тэглэнэ хэмээн амлалт өгсөн билээ. Тэрбээр долдугаар сарын 10-нд тангарагаа өргөж, өмнөх Ерөнхийлөгчөөс тамга тэмдгээ авсанаар түүний бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Тэрбээр энэ хугацаанд ард түмэнд өгсөн амлалтаа хэрхэн хэрэгжүүлэх талаар ам нээгээгүй байгаа. Тэгвэл “Өргүй Монгол” ТББ-ынхан иргэдийн өрийг тэглэх асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулагад шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаараа тэд өнөөдөр мэдээлэл хийх юм байна.