Монгол экологи төв ТББ-аас хэрэгжүүлдэг “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрд суугаа 15-18 настай сурагчдын дунд 30 сая төгрөг хүртэлх шагналын сантай “Teen Шийдэл” бичил төслийн уралдааныг зарлаж байна.
Тус уралдаан нь сурагчдын санал санаачилгыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдөө тодорхойлж, шийдвэрлэхэд гар бие оролцох боломжоор хангах зорилготой. Уралдаанд хамрагдсан сурагчид үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, суралцаж, хүрээллээ тэлэхээс гадна асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, төсөл санаачлан, хэрэгжүүлэх, илтгэх ур чадваруудад суралцана.
“Teen Шийдэл” бичил төслийн уралдаан нь нийт таван үе шаттай ба сурагчид 10 сая хүртэлх төгрөгт багтаан хэрэгжүүлэх төслийн санаагаа гуравдугаар сарын 31-ний дотор илгээнэ.
Тавигдах шаардлага:
- Заавал баг бүрдүүлэн оролцох баг бүр 15-18 насны 3-6 гишүүнтэй байна
- Багийн гишүүд өөр анги, сургууль, аймгийн сурагчдаас бүрдэж болно
- Багийн гишүүд нэг гэр бүлийн ах, эгч дүүс байж болохгүй
- Багийн бүх гишүүн төсөл үргэлжлэх хугацаанд буюу 2022 оны дөрөвдүгээр сараас арван хоёрдугаар сар дуустал зохион байгуулагдах бүх арга хэмжээнд цахимаар болон биеэр оролцох боломжтой байх
- Төслийг нэг жил болон түүнээс доош хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх
- Төслийн нийт төсөв 10 сая төгрөгөөс ихгүй байх
- Төсөл нь сургуулийн орчин, орон нутаг, нийгэм болон байгаль орчинд тулгамдаж буй ямар нэг асуудлыг шийдвэрлэх зорилготой байх. Төслийн хүрээ тодорхой сэдвүүдээр хязгаарлагдахгүй.
ЭНЭ линкээр орж уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.